WiMAX Технологи
WiMax технологи нь анх суурин, зөөврийн байсан бол Mobile WiMAX технологи нь 60 км/цаг хурдтай тээврийн хэрэгсэлд зорчиж байхад ч өргөн зурвасын холболтыг тасалдалгүйгээр авах боломжийг олгож байна.
Mobile WiMAX технологийг ашиглан интернэтээр энгийн вэбсайт үзэх, и-мэйл шалгахаас өгсүүлээд интерактив тоглоом тоглох, өндөр нягтралтай видео үзэх хүртэл бүхий л үйлчилгээг хүртэх боломжтой.
Одоогийн байдлаар 141 оронд 488 оператор компаниуд WiMAX технологид суурилсан үйлчилгээг үзүүлж байгаа ба дэлхийн олон оронд шинэ оператор компаниуд хөрөнгө оруулан үйл ажиллагаа эхэлж байна.
Онцлог давуу талууд
- Хамгийн сүүлийн үеийн утасгүй сүлжээний стандарт бүхий шинэ технологи
- Өргөн зурвасаар бүх төрлийн, их хэмжээний өгөгдөл бүхий мэдээлэл дамжуулах
- Интернэтэд суурилсан бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх боломж
- Үзэгдэх орчин үл хамааран нэвтрэх долгионы өндөр чадвар
- Хязгааргүй хэрэглээ
- Тогтмол өндөр хурд
- Зөөврийн хэрэглээнд тохиромжтой
- Байгаль орчинд хор нөлөөгүй
- Холболтын чанарын өндөр үзүүлэлт (QoS)