Loading...
loading...
 logo
                            english | монгол

Манай компани
Улуснэт компани 2005 оны 3-р сарын 18 -ны өдөр Мобиком компаний хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох WiMAX-ийг эх орондоо нэвтрүүлж буй анхны байгууллага юм.

Эрхэм зорилго 
Бид зөв технологи, хэрэглэгчдэд хандсан хамгийн шилдэг үйлчилгээгээ ашиглан хэрэглэгч бүрийн хэрэгцээг дуртай газар нь, дуртай цагт нь хангах замаар өргөн зурвасын үйлчилгээний зах зээлийг тэргүүлэх болно.    

Хэтийн зорилт
Бидний хэтийн зорилго бол шинэ санаачлага, шинэлэг сэтгэлгээ, ажилсаг зан чанарыг дээдлэхийн зэрэгцээ шударга, нээлттэй, бас ёс суртахуунтай байгууллагыг бий болгох явдал юм.

Бидний баг
Бид цаг хугацааны үнэ цэнийг дээдлэн, өөрсдийн мэдлэг чадвар, дадлага, туршлагыг зөв хуваарилж, зорилгодоо хүрэх чин хүсэлтэйгээр нэгдэн ажиллаж байна. Танд тулгарч буй ямар ч асуудлыг шийдэх чадварлаг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн тул итгэлийг тань алдахгүй гэдэгт найдаж болно.

Бидний амлалт
Бид хэрэглэгч та бүхний эрэлт хэрэгцээг оновчтой зөв тодорхойлж, хэрэгцээг тань хангахын тулд сүүлийн үеийн дэвшилтэт
WiMAX технологиор, таны сэтгэл ханамжийг өндөр хэмжээнд байлгах шилдэг үйлчилгээг үзүүлэх болно.
Ажлын байр | Хамрах хүрээ
© 2007 - 2010 Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Улуснэт компани эзэмшинэ.
by: miniCMS™ v2
 
Та и-мэйлээрээ манай Улуснэт ХХК-ийн
үйл ажиллагааны талаар тогтмол мэдээлэл
авахыг хүсвэл доорх хэсэгт бүртгүүлнэ үү