|
WiMax-ийн тухай А: WiMax нь Dial-up болон кабелийн холболтоос найдвартай юу?
Х: Тийм. Та Wimax-тай байхад үргэлж найдвартай бас тасралтгүй байх ба утасны үзүүр ашиглахгүй.
А: WiMax-ийн хурд нь DSL, Dial-up болон Кабелийн холболтоос хэр хурдан бэ?
Х. WiMax танд өргөн зурвасаар 10Мbps хүртэл хурдыг санал болгож байна. Энэ нь энгийн Dial-up холболтоос даруй 25 дахин хурдан!
Харьцуулалт хийж үзвэл: 3,75MB хэмжээний клипийг татах дундаж хурд
56Kbps-ийн Dial-up-аар 9 минут 9 секунд
1.5Мbps-ийн WiMax-аар 20 секунд байна.
А: WiMax-ийг суурилуулахад хялбархан уу?
Х: Тийм. Хэрэв та өөртөө тохирсон үйлчилгээг сонгосон л бол та өөрөө суурилуулах боломжтой эсвэл “Улуснэт” ХХК-ийн мэргэжилтнүүд очиж суурилуулалт хийх болно. Энд ямар нэгэн програм суулгах шаардлагагүй.
А: Wimax-ийг нэг ба түүнээс олон байршилд хэрхэн хэрэглэх вэ?
Х: Та Wimax-ыг Улуснэт ХХК-ийн хамрах хүрээн дотор хаана ч гэсэн ашиглах боломжтой.Та зөвхөн lan card-ндаа залгагдсан UTP кабелиа салгаад дахин өөр компьютерт залгахад л хангалттай. “Улуснэт” ХХК-ийн тоног төхөөрөмж нь стандартын дагуу IP хаягаа автоматаар аван ажиллах бөгөөд router болон wireless access point-г ашиглан дотоод сүлжээг үүсгэх боломжтой.
А: Хэрэв би WiMax-ийг салаалан хэрэглэвэл бүх компьютерүүд нэгэн зэрэг интернэтэд холбогдох уу?
Х: Router, switch, hub зэрэг салаалагч төхөөрөмжийн тусламжтайгаар хэдэн ч компьютерийг нэгэн зэрэг интернэтэд холбох боломжтой болно.
А: WiMax нь хэрхэн утасгүйгээр холбогддог вэ?
Х: WiMax-ийн стандарт бүхий хэрэглэгчийн тоног төхөөрөмжид WiFi access point-ыг залган аюулгүй байдлын өндөр түвшинд холбогдох боломжой. Таны интернэт үргэлж найдвартай бас ямар ч тасралтгүй байх болно.
А: Мэдээлэл илгээх болон татахад ямар нэгэн хязгаарлалт байгаа юу?
Х: U-card үйлчилгээнээс бусад төрлийн ангилалд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. “Улуснэт” ХХК нь таны хэрэгцээ шаардлагад тохирсон хэд хэдэн төрлийн үйлчилгээг санал болгож байгаа.
А: IP хаяг гэж юу вэ?
Х: Интернэтэд холбогдсон бусад компьютерүүдээс ялгах мөн өөрийн төхөөрөмжөө таниулахын тулд бүх компьютерүүд IP хаягаар интернэтэд холбогддог.
А: Статик болон Динамик IP хаягийн ялгаа нь юу вэ?
Х: Статик хаяг нь Интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компаниас олгодог интернэтэд холбогдох байнгын хаяг юм. Динамик хаяг буюу DHCP нь интернэтэд холбогдох бүрт олгодог өөр өөр хаяг юм. Динамик хаяг нь хадгалагдаж байдаг бөгөөд анх холбогдож байгаа болон анх үйлчлүүлж буй хэрэглэгчдэд олгоно.
Системийн үзүүлэлтүүд А: Wimax технологийг ашиглахын тулд компьютерийн программ болон техник хангамжийн үзүүлэлт ямар байх ёстой вэ?
Х: Доорхи үзүүлэлтүүдийг хангасан байх ёстой:
Үйлдлийн систем - Microsoft Windows 98 Second Edition болон түүнээс хойшхи мөн Macintosh дээр суурилсан үйлдлийн систем
Техник хангамж – Сүлжээний (LAN) картын оролттой байх шаардлагатай
А: Хэрэглэгчид хандсан үйлчилгээг үзүүлэх үү?
Х: Тиймээ. Улуснэт ХХК нь хэрэглэгчиддээ хандсан үйлчилгээг үргэлж үзүүлж байх болно. Та ямар нэгэн санал хүсэлт гарвал 321434 /24 цаг/ дугаарын утсаар хэдийд ч ярих боломжтой бөгөөд service@ulusnet.mn хаягаар бидэнд хандан и-мэйл явуулж болно.
А: Wimax технологийг Apple болон Linux үйлдлийн системтэй хамт ашиглаж болох уу?
Х: Хэрвээ сүлжээний (LAN) картын оролттой бол ямарч тохиолдолд болно.
А: Үйлчилгээндээ статик IP хаягийг яаж авах боломжтой вэ?
Х: Статик IP хаягийг авахын тулд 321434 /24 цаг/ дугаарт залгах буюу service@ulusnet.mn хаяг руу и-мэйл илгээн хүсэлт гаргана уу. Мөн Тэди төв дээр байрлах манай Улуснэт ХХК-ийн үйлчилгээний төв дээр ирж хүсэлтээ гаргах боломжтой.
А: Хэрэглэгчийн тоног төхөөрөмжөөр хамгийн сайн сигнал барих цэгийг яаж олох вэ?
Х: Сигнал хамгийн сайн барьж байгаа байрлалыг олоод антенна суурилуулах шаардлагатай бөгөөд цонхтой ойр байх тусмаа сигнал илүү сайн байх болно. Хэрвээ сигнал барих байрлалыг олж чадахгүй тохиолдолд манай 321434 /24 цаг/ дугаарын утсанд хандах эсвэл service@ulusnet.mn хаягаар и-мэйл илгээж болно.
А: Интернэтэд холбогдсон үедээ телефон утас болон факсаа ашиглаж болох уу?
Х: Тиймээ. Wimax технологи нь утасгүй интернэтийн үйлчилгээ учраас таны телефон шугам чөлөөтэй байх болно. Тиймээс та интернэт ашиглаж байх үедээ телефон утас болон факсаа ашиглах боломжтой.
Үйлчилгээний талаар А: Дараа төлбөрт хэрэгчлэгч төлбөрөө хэрхэн төлөх вэ?
Х: Таны төлбөрийн нэхэмжлэлийг сар бүрийн 5-ны өдөр и-мэйл хаягаар тань илгээж байх болно. Хэрэглэгч сар бүрийн 18-ны дотор төлбөрөө төлж барагдуулах ёстой.
А: Төлбөртэй холбоотой асуудлаар хэнд хандах вэ?
Х: Төлбөр тооцоотой холбоотой асуудлаар 316486, 331311 дугаарын утсаар лавлах буюу service@ulusnet.mn хаягаар и-мэйл илгээж болно.
А: Үйлчилгээнийхээ төрлийг хэрхэн өөрчлөх вэ?
Х: Үйлчилгээнийхээ төрлийг өөрчлөхийн тулд Теди-1, Теди-3 дээр байрлах манай үйлчилгээний төв дээр очиж өөрчлүүлэх боломжтой. /Жич: Өмнөх гэрээний хуулбар авчрах/
А: Төлбөрийн нэхэмжлэл хүлээн авах хаягаа хэрхэн өөрчлөх вэ?
Х: Төлбөрийн нэхэмжлэл хүлээн авах хаягаа өөрчлөхийн тулд 331311, 321434 дугаарын утсанд мэдэгдэх буюу service@ulusnet.mn хаягаар и-мэйл илгээх боломжтой.
А: Миний байрлаж байгаа газар Улуснэт ХХК-ын сүлжээ хэзээ нэвтрэх боломжтой вэ?
Х: Хэрвээ таны байрлаж байгаа газар Улуснэт ХХК-ын сүлжээ ороогүй байгаа бол та www.ulusnet.mn хаягаар орон хамрах хүрээний өөрчлөлтөөс харж байх боломжтой.
|