Loading...
loading...
 logo
                            english | монгол
Урьдчилсан төлбөрт үйлчилгээний цэнэглэгч картаа 5% хямдралтай үнээр аваарай
2 сар 22 өдрийн өмнө




Интернэт худалдааны тэргүүлэгч  www.tedy.mn вэб сайтаас Улуснэтийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчидэд зориулан бүх төрлийн цэнэглэгч картуудыг 5% хямдруулан бэлэг барьж байна.

Мөн та www.tedy.mn вэб сайтаас Улуснэтийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний цэнэглэгч картаас гадна, Мобикомын цэнэглэгч карт болон глобус картуудыг 5% хямдралтайгаар худалдан авах боломжтой боллоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг та www.tedy.mn  сайтаас болон 11-315252 утаснаас лавлах боломжтой.


          
Эрхийн бичиг
4 сар 24 өдрийн өмнө

  
“Улуснэт компани нийт хэрэглэгчдийнхээ төхөөрөмжийг шинэ үеийн төхөөрөмжөөр ямар ч үнэ төлбөргүйгээр шинэчилж өгөхөөр боллоо.”

 
Улуснэт компани цахим ертөнцийн шинэ үйлчилгээ бүтээгдэхүүнээ хэрэглэгч та бүхэндээ тун удахгүй дэлгэх гэж байна. Үүнтэй холбогдуулан нийт хэрэглэгчдийнхээ одоогийн ашиглаж байгаа интернэт холболтын төхөөрөмжийг өндөр хүчин чадалтай, авсаархан төхөөрөмжөөр үнэ төлбөргүй сольж өгөн бэлэг барих гэж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд 2010 оны 4 сарын 14-өөс 5 сарын 15 хүртэл нийт хэрэглэгчиддээ “Төхөөрөмж солих эрхийн бичиг”-ийг олгосон юм. Дээрх хугацаанд эрхийн бичгээ авч амжаагүй хэрэглэгчдээс ирүүлж буй хүсэлтийн дагуу “Төхөөрөмж солих эрхийн бичиг”-ийг 6 сарын 16 өдөр хүртэл үргэлжлүүлэн олгохоор болсоныг мэдэгдэж байна

Эрхэм хэрэглэгч та эрхийн бичгээ авахдаа дараах материалуудыг бүрдүүлж ирээрэй.

Хувь хүн: 

-    Интернэт хэрэглэгчийн үйлчилгээний гэрээ
-    Иргэний үнэмлэх
Байгууллага:
-    Интернэт хэрэглэгчийн үйлчилгээний гэрээ
-    Эрхийн бичиг хүссэн албан бичиг
-    Байгууллагыг төлөөлөгч бол итгэмжлэл

          
Манай үйлчилгээг интернэтээр
5 сар 23 өдрийн өмнө

          Улуснэт ХХК 2009 оны 4-р улиралд Онлайн төлбөрийн системийг ашиглалтанд оруулж интернэтээр үйлчилгээний төлбөр төлөх, цэнэглэгч карт худалдан авах боломжийг олгож байсан бол энэ удаад бид интернэтээр шинэ хэрэглэгч гэрээ хийж, тоног төхөөрөмж захиалж, үнэ төлбөргүй хүргэлт үйлчилгээг ашиглах боломжтой болгож байгаа юм.

         Энэхүү үйлчилгээнд хамрагдсанаар эрхэм та гадуур гарч цаг зав, нэмэлт зардал гаргалгүйгээр гэрээсээ, ажлаасаа интернэтээ захиалах явдал юм. Таны захиалсан захиалга ажлын өдөртөө 2–с 5-н цагын хугацаанд багтан захиалсан газар тань хүргэж өгнө. Онлайн дэлгүүрээр үйлчлүүлэх зааврыг Энд дарж авна уу.

Байгууллагад төхөөрөмж үнэгүй
6 сар 8 өдрийн өмнө


Танай байгууллага Улуснэтийн дараа төлбөрт үйлчилгээний багцаас өөрийн хэрэгцээнд тохирсон хурдыг сонгож 5-9 сарын хугацаатай интернэт үйлчилгээ авах гэрээ хийснээр хамгийн сүүлийн үеийн технологи болох WiMax өргөн зурвасын утасгүй интернэт үйлчилгээнд холбогдоход шаардлагатай 240’000 төгрөгний үнэтэй төхөөрөмжийг үнэ төлбөргүй ашиглаж эзэмших эрхтэй болох юм.
Уг урамшууллын хөтөлбөрт хамрагдах байгууллагын тоо хязгаартай ба эхний шалгарсан 100 ААН нь оролцох боломжтой тул амжиж бүртгүүлээрэй.

Бүртгэл  TEDY–1, TEDY–3 төвүүдэд байрлах Улуснэтийн үйлчилгээний цэгт явагдах болно.

Бүрдүүлэх материал
1.    Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ
2.    Захирлын иргэний үнэмлэхний хуулбар
3.    Сонирхсон байгууллага нь үйлчилгээ авахыг хүссэн ба гэрээний хугацаанд сар бүрийн үйлчилгээний төлбөрөө төлөх санхүүгийн боломжтой болохоо нотолсон баталгааг бичгээр “Улуснэт” ХХК-д гаргаж өгнө.

Холбоо барих: Утас: 976-11-321434 /24 цаг/, Факс: 976-11-322686
Эхний сард 2000kbps хурдаар
8 сар 23 өдрийн өмнө

 
   Шинэ жилийн шинэхэн УРАМШУУЛАЛ эхэллээ!

            Эрхэм та Улуснэт ХХК-ийн интернэт үйлчилгээний хэрэглэгч болох гэж байгаа бол бид танд дараах бэлгийг барьж байна.
            Та 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2010 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал интернэт үйлчилгээний гэрээ хийсэн тохиолдолд сонгосон үйлчилгээний багцаас тань үл хамааран эхний нэг сард 2000 кб/с хурдаар интернэт үйлчилгээ авах эрхтэй болно.

Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай!
 
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх утсаар хандана уу.
                                                                                                     Утас:      976-11-321434 /24 цаг/                 



Share
Хуудас : « 1234 »
Career | Coverage
© 2007 - 2010 Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Улуснэт компани эзэмшинэ.
by: miniCMS™ v2
 
Та и-мэйлээрээ манай Улуснэт ХХК-ийн
үйл ажиллагааны талаар тогтмол мэдээлэл
авахыг хүсвэл доорх хэсэгт бүртгүүлнэ үү